Тоног төхөөрөмж


Манай компани нь геодезийн багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Швейцар улсын Leica-Geosystems компаний өндөр нарийвчлалын багаж, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. Үүнд 2 долгионы GPS Viva GS16, GS15, GS10, GX1230, өндөр нарийвчлалын Leica FlexLine TS10, TS09 Plus электрон тахеометр, дижитал нилелир Leica DNA03 болон Японы Sokkia фирмийн электрон тахеометр SET2030R3, SET1X зэрэг мэргэжлийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Мөн Leica Geo Office, SDR Mapping&Desing, Autocad Civil 3D, ArcGIS, Surpac, Erdas Imagine зэрэг мэргэжлийн програм хангамжийн тусламжтайгаар захиалагчийн хүссэн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. 

Leica FlexLine TS10 - Электрон тахеометр


Leica Geosystems компанийн 2019 оны 6-р сард үйлдвэрлэгдсэн 1" өндөр нарийвчлал бүхий FlexLine TS10 электрон тахеометрийг бид хяналт, хэмжилтийн ажилдаа ашиглаж байна.  Уг багаж нь лазер төвлөруулэгчтэй ба хамгийн анхны багажны өндрөө автоматаар өөрөө хэмждэг электрон тахеометр юм. Ингэснээр хэмжилтийн үед хүнээс хамааралтай гардаг алдааг багасгаж өгсөн.

Мөн 1000м зайд ойлгогч призм ашиглалгүйгээр ямар ч гадаргуу дээр хэмжилт хийх боломжтой ба GPR1 призмийн хамтаар 10000м зайд хэмжилт хийх хүчин чадалтай ба цельсийн -35 градусын хүйтэнд ямар ч доголдолгүй ажиллаж чаддагаараа онцлогтой.  

Багажны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Leica GS18T - GNSS RTK Rover


Салбартаа тэргүүлэгч Leica Geosystems компанийн хамгийн сүүлд гаргасан шинэ бүтээгдэхүүн болох GS18T хүлээн авагчийг бид үйл ажиллагаандаа ашиглаж байна. IMU (inertial measurement unit) технологийг ашигласан уг GPS  нь "tilt compensation" буюу багажны хазайлтын өнцгийн засварыг тооцдог учир хэмжилт хийхдээ багажийг заавал тэгш ус ашиглан тэгшилж барих шаардлагагүй болсон. Ингэснээр хэмжилтийн ажлыг маш хурдан бөгөөд алдаагүй хийх боломжтой болсон. 

Багажны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Leica Viva GS16 - GNSS Smart Antenna


Хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн Leica Viva GS16 GPS хүлээн авагчийг бид хэмжилт, зураглалын ажилдаа ашиглаж байна. Уг хүлээн авагч нь 555 долгион хүлээн авах сувагтай бөгөөд GPS(L1,L2,L2C,L5), Glonass, Galileo, BeiDou зэрэг хиймэл дагуулын долгион хүлээн авах ба орчин үеийн RTK хэмжилтийн дэвшилтэт технологи Precise Point Positioning (PPP)-г ашиглан хэмжилтийн ажлыг илүү нарийвчлалтай, хурдан, найдвартай гүйцэтгэдэг. 

Багажны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Leica FlexLine TS09 plus электрон тахеометр


1 секунтын нарийвчлалтай уг электрон тахеометр нь бүх төрлийн геодезийн өндөр нарийвчлалын хэмжилт, зураглалын ажил болон төрөл бүрийн хяналт, мониторингийн ажилд түлхүү ашиглагддаг. Мөн тус электрон тахеометрт зориулсан Leica-Geosystems компанийн FlexLine Plus Mining Application-ий тусламжтайгаар бүх төрлийн хонгил, туннел болон далд уурхайн хэмжилт, хяналтын ажлыг хийхэд нэн тохиромжтой.

Багажны дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

 

Leica-Geosystems компаны Viva GS10, GS15 маркын GPS хүлээн авагч


Багажны танилцуулга 

Багажны техникийн үзүүлэлт

 

Sokkia SET1X Электрон тахеометр


Багажны танилцуулга