АНУ-ын Мянганы сорилын сангаас хэрэгжүүлж буй цэвэр усны баруун эх үүсвэр төслийн барилгын ажлын Геодезийн ерөнхий хяналтаар ажиллаж байна.
2024 оны 9-р сард Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Алтан Цагаан Овоо төслийн нийт талбай болон баяжуулах үйлдвэрийн талбайн нарийвчилсан байр зүйн зураглалын ажлыг хийж гүйцэтгэв.
Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших шохойн чулуун уурхайн байр зүйн зураг, ухмал овоолгын эзэлхүүн тодорхойлох ажлын Matrice 300RTK нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан хийв.
Эрдэнэт Үйлдвэрийн үйлдвэрийн дүүргийн нийт хэмжээнд агаарын зураг авах, 3-н хэмжээст модель, өндрийн тоон загвар, ортофото зураг үүсгэх ажлыг хийж гүйцэтгэв.
2020 оны 1-р сараас тус оны 11 сар хүртэл Таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлын геодезийн хяналтын хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэв.
Тус Компани нь 2020 онд Эрдэнэт үйлдвэрийн нийт нутаг дэвсгэр болох 12000га талбайд агаарын зураг авах, ортофото, гадаргын тоон загвар үүсгэх, 1:500-ны масштабтай байр зүйн тоон зураг, газар доорх шугам сүлжээний зураглалыг хийж мэдээллийн сан үүсгэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Оюутолгойн гүний уурхайд газрын гадаргаас доош 1350м гүнд баригдаж буй анхдагч бутлуурын барилгын ажлын геодезийн хэмжилт, хяналтын ажлыг гүйцэтгэж байна.
Aspire Mining Limited болон ICT Sain Consulting LLC-ийн захиалгаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, Овоотын нүүрсний уурхайгаас Эрдэнэт хот хүртлэх 545км хүнд даацын авто замын трассын дагуух байр зүйн тоон зураглалын ажлыг хийж гүйцэтгэв.
"Улаанбаатар хотын өндрийн геоидын загвар сайжруулах ажил"-ийн хүрээнд зурагт үзүүлсэн талбайд нийт 583ш геодезийн хатуу цэгийг хоорондоо 6км-н зайтайгаар торлол үүсгэн суулгаж байрлал, өндөр, гравиметрийн өндөр нарийвчлалын хэмжилтийг хийсэн.
Манай компани нь GCR Mongolia LLC-ийн захиалгаар Оюутолгой төслийн талбайд баригдаж буй 2,4,5-р босоо амны бүтээн байгуулалт болон зам талбай, бусад барилгын ажлын геодезийн өдөр тутмын хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, хөшигийн хөндийд баригдаж буй “ улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал”-н барилгын ажлын геодезийн ерөнхий гүйцэтгэгчээр 2013-2017 онуудад ажилласан.
ICT Sain Consulting LLC-н захиалгаар Дорнод аймгийн Чойбалсан хотоос Халх гол сум чиглэлийн 175км авто замын трассын дагуу 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийн ажлыг хийж гүйцэтгэв.
Эрчим хүчний яамны захиалгаар шүрэнгийн уцс-н усанд автах талбайн 1:25000-ны масштабтай байр зүйн тоон зураглалын ажлыг сансрын стерео зураглалын аргаар нийт 203км квадрат талбайд хийж гүйцэтгэв.
Бхбя-ны захиалгаар хаягийн мэдээллийн систем багуулах, хаягийн зураг зохиох ажлыг монгол улсын 21 аймаг, 330 сум, улаанбаатар хотын 9-н дүүргийн хэмжээнд хийж гүйцэтгэж байна. Уг ажлыг гмс дээр тулгуурлан ану-н esri компаний arcgis програм ашиглан гүйцэтгэж байна.
БНСУ-ын Үндэсний сансар судлалын төв (KARI) болон INHWA Engineering компаний захиалгаар КОМПСАТ 3/3А хиймэл дагуулын мэдээ баталгаажуулхад зориулсан GCP цэгүүдийн байрлал болон өндрийг тодорхойлох хэмжилт, боловсруулалтын ажлыг 2011-2016 онуудад хийж гүйцэтгэсэн.