Үйл ажиллагаа

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД

Манай компани геодези, зураг зүйн чиглэлээр олон төрлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Бид уул уурхай, барилга байгууламж, авто болон төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбаруудад өндөр нарийвчлалтай хэмжилт, зураглалын ажлыг орчин үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэж байна.

Улсын GPS-ын сүлжээний хэмжилт

Өндөр нарийвчлалтай GNSS төхөөрөмж ашиглан GPS/GNSS-ийн үндсэн болон дэд сүлжээ, зураглалын сүлжээний хэмжилт, тэгшитгэн бодолтын ажил

Нивелирдлэгийн II, III, IV анги, техникийн нивелирдлэг

Бүх төрлийн өндрийн сүлжээ байгуулах нивелирдлэгийн ажлыг холбогдох стандартын дагуу гүйцэтгэж байна

Байр зүйн тоон зураглал (1:500–1:10000)

Авто зам, төмөр зам, ЦДАШ трасс болон бусад бүх төрлийн зориулалтын том масштабын байр зүйн зургийн ажил

Төслийн өдөр тутмын геодезийн хэмжилт, хяналтын ажил

Бүх төрлийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын өдөр тутмын геодезийн хэмжилт, захиалагчийн хяналтын ажил

Уурхайн зураглал, маркшейдерийн хэмжилт, тооцоо

Уул уурхайн бүх төрлийн масштабтай байр зүйн зураглал, овоолго ухмалын эзэлхүүн, хэмжээ тодорхойлох, 3н хэмжээст загвар гаргах

Агаарын зураглал, өндрийн тоон загвар, ортофото үүсгэх

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын зураг авах, ортофото зураг, өндрийн тоон загвар болон 3 хэмжээст өгөгдөл боловсруулах