Геокад ХХК нь геодези, зураг зүйн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг, олон жилийн туршлагатай инженер техникийн баг бүхий компани юм.
ГЕОКАД ХХК нь 2001 онд байгуулагдсан ба геодези, зураг зүйн чиглэлээр бүх төрлийн хэмжилт, зураглалын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Манай компани нь Монгол улсын геодезийн зөвлөх инженер, геодезийн мэргэшсэн инженер, маркшейдер болон ГМС инженер зэрэг туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг баг хамт олонтой.
Бид уул уурхай, барилга, авто болон төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн бүхий л салбаруудад геодези, зураг зүйн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.
Орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж, тоног төхөөрөмж болон мэргэжлийн програм хангамжийг ашиглан хэмжилтийн ажлыг чанартай, найдвартай гүйцэтгэхийг зорин ажилладаг.