Бидний тухай


 

Геокад ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд геодези, зураг зүйн чиглэлийн бүх төрлийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж буй Монголын геодезийн салбарын томоохон компаний нэг юм.

Тус компани нь 32 жилийн ажлын туршлагатай МУ-н зөвлөх инженер болон геодезийн мэргэшсэн инженер, геодезийн ахлах техникч, уул уурхайн маркшейдер, ГМС инженер зэрэг олон жилийн ажлын туршлагатай чадварлаг боловсон хүчинтэй бөгөөд уул уурхай, барилга, авто болон төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын бүх салбарын геодези, зураг зүйн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Улсын GPS-ын сүлжээний хэмжилт
  • Нивелирдлэгийн II, III, IV анги, техникийн нивелирдлэг
  • Байр зүйн тоон зураглал (1:500-1:10000)
  • Төмөр зам ба авто замын хэмжилт, нарийвчилсан зураглал
  • Геологи хайгуул, уул уурхайн олборлолтын тоон зураглал, хяналт мониторинг
  • Инженерийн геодезийн нарийвчилсан хэмжилт, боловсруулалт
  • ЦДАШ-ын трасс, шугаман байгууламжийн нарийвчилсан зураглал
  • Усны хайгуул, барилга байгууламжын зураглал
  • Кадастрын зураглал ба газрын бүртгэл
  • Шинээр баригдаж буй барилга байгууламжын гүйцэтгэлийн зураглал